Сүүлд шинэчлэгдсэн: Өнөөдөр 0 цаг 10 минут
Танилцуулга
Юу вэ, яагаад вэ?

Танин мэдэхүй бол миний хооби. Хообиг манайхан “ин” гэж нэрлэх саналтай байгаа гэсэн.  Тэгэхээр “танин мэдэхүйн ин”-тэй гэсэн үг. Ин гэдэг нь яг юу гэсэн болохыг сайн мэдэхгүй ч донгоос дээр гэж боддог. Донг эмчлэх шаардлагатай байдаг бол инг тэгэх хэрэггүй. “Хөөрөгний интэй хүн” гэвэл сайн цуглуулагч санаанд бууна. Харин “ПС тоглоомны донтой” гэвэл эмчлүүлэх шаардлагатай нэгний дүр төсөөлөгдөх жишээний.

Танин мэдэхийн хообитой, үзсэн дуулснаа хуваалцах дуртай найз нөхдөө урьж байна. Таныг хөтлөх, танд зааж сургах бодол алга. Зүгээр л хамтдаа аялцгаая. Танин мэдэхүй хязгааргүй, харин танин мэдэх боломж хязгаартай учраас хамтдаа явах нь ашигтай.  Ингээд шинжлэх ухааны болон танин мэдэхүйн ертөнцөөр хамтдаа жаахан аялж, үзсэн дуулснаа хуваалцахаар энд нэгдлээ.



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.